Лэди Гага шившгээ тарив
35 минутын өмнө
Америкийн нэрт дуучин Лэди Гага үргэлж л өвөрмөц содон тод өмсгөл, нүүр будалтаараа ялгарч ирсэн билээ. Тэгвэл сүүлд тэрбээр йогоор хичээллэж эхлэсэн бөгөөд эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэх болсон.Энэ сарын 25-нд дуучин бүсгүй өөрийн сурагч ахуйн найзуудтайгаа уулзаж, Нью-Йорк хотын нэгэн клубт Оюутны өдрийг тэмдэглэсэн аж. Бүсгүй дэндүү ачаалалтай ажлаасаа ихэд ядарсан учраас бага зэрэг амарч, цэнгэх хэрэгтэй байгаагаа өгүүлэв.
Гага найзуудтайгаа хамт пицца идэж, коктейль уужээ. Тэрбээр дэндүү их шунаж уусан тул согтсон гэнэ. Маргааш нь тэрбээр бүрзийсэн амьтан машиндаа суух гэж буй мөчийг нь папарацци нар дүрсэлсэн байна. Зад шоудсан бүсгүйн хөл энд тэндээ хөх няц болж, өвдөг нь шалбарсан байсан аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment