Нико Росберг өрсөлдөгчдөө дүгнэв
54 минутын өмнө
"Формула-1" уралдааны "Мерседес" багийн нисгэгч Нико Росберг энэ улиралд түүний багт хэн ширүүн өрсөлдөөн үзүүлж чадах вэ гэдгийг ярьжээ."Миний бодлоор "Уильямс", "Рэд Булл" багууд маш хүчтэй өрсөлдөгчид байх болно. "Феррари"-гийн хувьд Себастьян Феттель эхлээд инженерүүдтэйгээ харьцаагаа сайжруулах ёстой. Тэгээд ч тэд өнгөрсөн улиралд жаахан тааруу байсан. Тэгэхээр тэд шилдэг нь болох магадлал тун бага. Харин бидэнд үүний тулд таван жил шаардагдсан юм шүү" гэж Росберг өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment