Wednesday, January 28, 2015

Өдрийн орлогоороо тогложээ

Өдрийн орлогоороо тогложээ

21 минутын өмнө

Их Британийн Сандерлэнд хотын Poundstretcher казинод ажилладаг хоёр эр өнгөрсөн оны аравдугаар сарын 13-нд "томоор" тоглохоор шийдэж, тус байгууллагын өдрийн орлого болох 3380 фунт стерлингийг бооцоонд тавиад тоглочихжээ.

Тэд өөрсдийн ажилладаг казинод ямар ч хор хохирол учруулахгүй, ямар ч тохиолдолд бооцооны мөнгө тус газар үлдэнэ гэж бодсон гэнэ. Сайн эрс хожил байгуулна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан ч азгүйтсэн байна. Хэдхэн хормын дотор бүх мөнгийг тавиад туучихсан аж.

Саяхны нэг өдөр тэднийг шүүх хурал болсон бөгөөд тус бүрийг нь 110 фунт стерлингээр торгож, нийгэмд тустай хөдөлмөр 100 цаг хийлгэх шийтгэл оногдуулжээ. Мөн албан ажлаас нь уг хэрэг явдал болсны дараа шууд халсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment