Wednesday, January 28, 2015

Явган зорчигчийг мөргөөд зугтаасан этгээдийг эрэн сурвалжилж байна

Явган зорчигчийг мөргөөд зугтаасан этгээдийг эрэн сурвалжилж байна

Өнөөдөр 14 цаг 2 минут

Замын цагдаагийн газраас зам, тээврийн осол зөрчил буурахгүй байгаа талаар анхааруулж байна.

Тухайлбал, Санзай амралтын газрын орчим автын ноцтой осол гарч, жолооч эмэгтэй Ц нь газар дээрээ амиа алдаж, дөрвөн хүн хүнд бэртэл аван Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Дээрх осол замын хальтиргаа гулгаанаас болсон гэдгийг хэлж байна.

Мөн явган зорчигчийг мөргөж хүндээр гэмтээгээд хэргийг газраас зугтаасан "Соната" маркийн машины жолоочийг эрэн сурвалжилж байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн 18 хороо, Бэлхийн замд явган зорчигч эрэгтэй З-г явган хүний гарцаар гарч байхад нь мөргөж дайрч унагаачихаад хэргийн газраас зугтаажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment