Хийжүүлсэн ундаа эрт "том" болгоно
11 минутын өмнө
Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглох нь зүйтэй гэж үзэгчид шинэ нотолгоо гаргаж ирсэн байна. Чихэрлэг хийжүүлсэн ундааг тогтмол уудаг охид хожим нь хөхний хорт хавдартай болох өндөр магадлалтай гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ.Мөн өдөрт нэг лааз хагас хийжүүлсэн ундаа уувал эрт бэлгийн бойжилтод орох магадлал өндөр гэнэ. Нэг жилийн өмнө бэлгийн бойжилт нь эхэлсэн тохиолдолд хөхний хорт хавдартай болох аюул таван хувиар нэмэгддэг аж.
Харвардын их сургуулийн эрдэмтэд 9-14 настай 5583 охидыг ажиглалтад байлгаад ийм дүгнэлтэд хүрчээ. Чихэрлэг хийжүүлсэн ундааг ихээр уудаг охид бусдаасаа түрүүлж сарын тэмдэг ирэх байдалтай учирч байсныг тэд олж мэдэв.
Чихэртэй ундаа нь бие махбод дахь инсулины агууламжид нөлөөлснөөр бэлгийн бойжилтыг эрт явагдахад хүргэдэг бэлгийн эмэгтэй даавруудыг ихээр ялгаруулдаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment