Wednesday, January 28, 2015

Кристен Стюарт завсарлага авлаа

Кристен Стюарт завсарлага авлаа

52 минутын өмнө

Холливудын жүжигчин Кристен Стюарт кино урлагаас үнэхээр залхсан тул бага хугацааны завсарлага авахаар шийдсэнээ өгүүлэв. "Би жаахан амармаар байна. Юу ч хийлгүй гэртээ жаахан суухыг хүснэ" гэж хоёр жил ямар ч амралтгүй ажилласан бүсгүй ярьжээ.

"Бүрэнхий" киноны од бүсгүй амралтынхаа үеэр зураг зурна гэдгээ мэдэгдэв. Энэ нь түүнийг тайвшруулж, амар амгаланг хайрладаг гэнэ шүү.

Өөрийгөө зураач болсон гэж үздэг үү гэсэн асуултад Кристен "Үгүй дээ. Би аавынхаа гараж дотор ноцолддог сурагчтай яг адилхан. Одоогоор би зургаахан зураг зураад байгаа. Кинонд тоглохоос огт өөр зүйл хийх нь надад таалагддаг" гэж хариулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment