Зидан Бенземаг өмөөрчээ
52 минутын өмнө
Испанийн хөлбөмбөгийн "Реал Мадрид Кастилья" багийн дасгалжуулагч Зинедин Зидан довтлогч Карим Бенземагийн тоглолтын талаар бодлоо хэлжээ."Бенземаг яагаад тэгтэл нь чичлээд байгааг би ердөө ойлгохгүй юм. Хүмүүс магадгүй түүнийг нэг улиралд Роналду шиг 60 бөмбөг хийгээсэй гэж хүсдэг байх. Гэвч тийм зүйл болохгүй. Бензема бол тоглолтыг найруулдаг хүн. Тэр гоол хийх боломжуудыг маш сайн гаргаж өгдөг тоглогч. Түүний тоглолт "Реал"-д маш сайн тохирдог" хэмээн Зидан онцолжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment