Friday, January 30, 2015

Бооёо шоокноосоо гарч чадахгүй байна

Бооёо шоокноосоо гарч чадахгүй байна

33 минутын өмнө

"Шинэ үе" продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёог бусдын аминд хүрчихсэн мэт түүнийг буруутгаж, элдэв мессэж бичигсэд олон байна. Үнэндээ өнөөдрийг хүртэл Бооёогийн сэтгэл санаа нь хүнд, шоокноосоо ч гарч чадахгүй бараан өдрүүдийг өнгөрүүлж сууна.

Өөрийнхөө залгамж халаа болох сайхан жүжигчнээ золгүй байдлаар алдсан явдал түүнд газар мэт хатуу, тэнгэр мэт хол санагдаад одоог болтол эл байдалтайгаа эвлэрч чадахгүй, юу хийж ярихаа ч мэдэхгүй мунгинаж байгаагаа ойр дотны найзууддаа ярьсан байна. Гэтэл Бооёо яллагдагчаар татагдах уу гэх мэт утгатай мэдээллийг бүр гайхаж, айж сандарч хүлээж авсан гэнэ. Эл бүгдэд Бооёо буруугүй шүү дээ.

Талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр ирсэн тэрбээр сэтгүүлчдийн нүднээс, аппаратны дурангаас нуугдах гэж их хичээсэн ч түүнийг сэтгүүлчид онилсонд продакшныхан нь унтууцаж, зарчимгүй зарим нэгэн сэтгүүлчийг хөөсөн сурагтай.

Дашрамд дуулгахад, авто осол гаргасан хятад жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон байгаа бөгөөд олон жилийн хорих ял төлөвлөсөн байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment