Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийжээ
Өнөөдөр 13 цаг 41 минут
Сонгинохайрхан дүүрэгт байрлах дэлгүүрт хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд оршин суух 42 настай эмэгтэй Б гэгч нь хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.
Тиймээс уг хуурамч дэвсгэртийг эд мөрийн баримтаар хураан авч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй юм байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment