С.Дэмбэрэл шинэ моод дэлгэрүүлэв
1 цаг 26 минутын өмнө

Сүүлийн үед гадуур Дэмбэрэлтэх стайл моод дэлгэрч, хүүхэд хөгшдөөс авахуулаад гишүүн С.Дэмбэрэлийг дууриаж дэггүйтэх болов.
"Чуулганы хуралдаандаа хоцордог, би угаасаа хоцордог юм. Уг нь хоцрох ёсгүй л дээ. Гэхдээ би хоцордог" гэж хэнэг ч үгүй ард түмнийг доромжилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, ийм хариулт сэтгүүлчийн асуусан асуултад хэлсэн С.Дэмбэрэлийг олон нийтийн сүлжээгээр хүн бүр муулж, ад үзэж эхэлсэн. Ийм тэнэг, цайчихсан гар биднийг төлөөлж төрд суух гэж дээ. Гэртээ л ингэж тэнэгтдэг юм байх ёстой гэж харааж зүхэх нэгэн ч байгаа юм.
Харин түүний эл байдлыг шоглож сургуулийн хүүхдүүд дууриаж байгаа бол төрийн алба хаагчид "Би Дэмбэрэлтэж байна" гээд инээд ханиадам болж сууна. Өөрийнхөө тэнэг байдлыг том онигоонд оруулсан С.Дэмбэрэлээс хоцорсон шалтгааныг нь асуусан сэтгүүлч жижиг тархитай, асуултад унасан гишүүн том тархитай гэнэ шүү. Ийнхүү ард түмэн түүнийг дахин сонгохгүй болтол том онигоонд оруулж, сошиал ертөнцөөр хэл ам дагуулав. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment