Thursday, January 29, 2015

Худалдааны төвүүд машины зогсоолдоо зохицуулалт хийнэ

Худалдааны төвүүд машины зогсоолдоо зохицуулалт хийнэ

Өнөөдөр 13 цаг 14 минут

Нийслэлийн Засаг даргын захирамжаар томоохон худалдааны төв, захууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллах буюу зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг худалдааны төв, захуудын эзэд, удирдлагуудад үүрэг болголоо.

Харин Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулах бөгөөд уг худалдаа 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд болох аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment