Амгалан амаржих газрын 150 ортой шинэ барилгыг ашиглалтад оруулна
1 минутын өмнө
Нийслэлийн 2015 оны төсөвт тусгагдсаны дагуу нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Хэдийгээр нийслэл эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулна.Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний дагуу дараахь ажлууд хийгдэнэ.
- Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулна
- Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулна.
- Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.
- Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга бүрэн ашиглалтанд орно.
- Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.
- Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment