Музейн үзмэрүүд сэлфидэв
14 минутын өмнө
Дани бүсгүй Оливия Муус The Museum of Selfies гэдэг нэртэй блогийг хөтлөж байгаа аж. Түүн дотроо тэрбээр алдартай уран зураг, уран баримлуудын дүрслэлийг тавьж байгаа юм. Тэдний зургийг ухаалаг гар утсаар авсан бөгөөд үзмэрүүд өөрсдөө сэлфидэж байгаа мэт харагдана. Муус бүсгүй Копенгаген хотын музейд орохдоо анх дэггүйтмээр санагдаад анх ийм гэрэл зураг даржээ.
Улмаар түүний энэ дэггүйтэл нэг ёсны хобби нь болжээ. Өдгөө тэрбээр өөрийн блогт өөрийн авсан гэрэл зургуудыг нийтлээд зогсохгүй хүмүүсийн ирүүлсэн гэрэл зургуудыг ч тавьж байгаа аж.






Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment