Monday, February 9, 2015

Газар өмчлөхөөр бүртгүүлсэн 184 569 иргэнээс автоматаар сонгон шалгарууллаа

Газар өмчлөхөөр бүртгүүлсэн 184 569 иргэнээс автоматаар сонгон шалгарууллаа

1 цаг 28 минутын өмнө

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний 12 цагт хүртэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газрын цахим хуудсаар явагдлаа.

Бүртгэлийн ажиллагаа өнөөдөр 12 цагт Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хонх цохисноор дууслаа.

Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд шинэ 5, хуучин 3 гээд нийт 8 байршил, 13819 нэгж талбарт газар өмчлүүлэх бөгөөд албан ёсоор цахим бүртгэлийн ажиллагааг дууссаны дараа компьютер автоматаар иргэдийн регистрийн дугаараар сонголт хийсэн юм.

2 дугаар ээлжийн цахим өмчлөлд бүртгүүлсэн иргэдэд сонгогдсон эсэх талаар бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд өнөөдөр хариу зурвас, захидал очих бөгөөд хэрэв сонгогдсон тохиолдолд заасан хугацаанд харъяа дүүргийн Газрын албанд өргөдөл өгч, баталгаажуулалт хийлгэх шаардлагатай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment