Monday, February 9, 2015

Х.Цагаанбаатарын ховор эрдэнүүд

Х.Цагаанбаатарын ховор эрдэнүүд

47 минутын өмнө

Спортын түүхэнд гаргасан амжилт арвинтай, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн гэр бүл бол яах аргагүй Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, түүний гэргий мөн Хөдөлмөрийн баатар, "буудлагын" О.Гүндэгмаа нар билээ. Хэдий насны зөрүүтэй хосууд ч анхны биш хоёр дахь амьдралаа тэд сайхан эхлүүлж, өдгөө үр хүүхдээр өнөр өтгөн, аз жаргалтай сайхан амьдарч яваа залуу гэр бүл билээ.

О.Гүндэгмаа том охинтой бөгөөд Х.Цагаанбаатарын гурван хүүхдийг төрүүлж өсгөн одонт эх болсон бөгөөд хоёр бага нь ихэр гэдгийг хүмүүс мэднэ.


Харин Х.Цагаанбаатарын ховор эрдэнүүдийг Ц.Ховор-Эрдэнэ, Ц.Хос-Эрдэнэ, Ц.Чамин-Эрдэнэ гэдэг бөгөөд үрсийнхээ эгдүүтэй зургаар үргэлж гоёдог гавьяат маань цахим хуудсандаа хүүхдүүдийнхээ зургийг оруулж, "Хорвоо дэлхийн наран болсон хонгорхон үрс минь ингэж юм үзнэ гэнэ дээ" гэсэн тайлбарыг бичиж оруулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment