19 хүүхэнд 21 хүүхэд "хийжээ"
10 минутын өмнө
Францад оршин суух зөвшөөрөлтэй болгохын тулд 19 өөр эмэгтэйн янз бүрийн насны 21 хүүхдийн төрсөн эцэг нь гэдгээ "хүлээн зөвшөөрсөн" Нант хотын оршин суугч 28 настай эрд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.Энэ залуу өөрийгөө 2009-2014 онуудын хооронд мэндэлсэн 21 хүүхдийн төрсөн эцэг нь гэж мэдүүлжээ. Хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтнууд гярхай ажилласны үр дүнд түүний заль мэхийг илрүүлсэн аж.
Энэ үйлдлийнхээ төлөө сайн "эцэг" мөнгө авсан эсэхийг мөрдөн байцаагчид шалгах болно. Мань хүн хуурамч мэдүүлэг өгснийхөө төлөө шоронд таван жилийг өнгөрүүлэх бололтой. Хүүхдүүд нь Францын иргэншилгүй болох бол эхнэрүүд нь оршин суух зөвшөөрлөө алдана. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment