Tuesday, February 24, 2015

Б.Сарандаваагийн лекцийн тасалбар дээр алаан болжээ

Б.Сарандаваагийн лекцийн тасалбар дээр алаан болжээ

0 минутын өмнө

Хишиг, даллагаараа сүсэгтэн олны хэтэвчийг зузаалж, мөнгө даллан дууддаг гэх "Монгол Аура" төвийн захирал Б.Сарандаваа энэ сарын 26-нд буюу Шинийн найманд "Таван хишгийн даллага" нэртэй лекцээ "UB Palace"-т уншихаар болжээ. Энэхүү лекцийн тасалбар аль хэдийнэ дуусчихсан, мөн шаглаж зарж байгаа нөхдүүд жирийн иргэдийг хооронд нь үнэ хаялцуулж "алалцуулж" байна гэнэ.

Б.Сарандаваа нь монголчуудын тархийг угааж, мөнгийг нь арвижуулах нэрээр жил болгон үнэтэй лекц уншдаг бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа ийнхүү лекц уншиж, даллага авахуулахаар болжээ. "UВ палас"-ыг дүүргэсэн сүсэгтэн олон даллагын уут, хэтэвч, идээ будаагаа бариад Б.Сарандавааг дагаж хурайлж, уухайлдаг аж. Ингэснээр мөнгө төгрөг нь хэр арвиждаг бол гэдэг бас л эргэлзээтэй юм.

Сүсэгтэн олныг шинээр даллагын уут болон тавгийн идээтэйгээ ирэхийг зөвлөсөн "Таван хишгийн даллага" нэртэй лекцэнд Хийморийн сан, Намсрайн даллага, Гонгорын, Алтангэрэлийн гэх мэт таван даллага авдаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment