2017 оны АН-ын гол найдвар Э.Бат-Үүл
33 минутын өмнө

Юу юугүй УИХ-ын 2016 оны сонгууль хаяанд иржээ. АН ялсан хэдий ч "МАН-тайгаа хоёулаа хө..." болчихсон цаг дор хүмүүс сүүлдээ аль намын гишүүнээ ч мартчихсан тууж яваа. Ямар ч үзэл бодол, тунхаг, философигүй болчихсон Монголын улс төр МАНАН гэдэг ганцхан нэгдэлтэйгээ бантан болж, мөхлийн ирмэгт ирээд байна. Тэгсэн атлаа гадаадын элдэв гоё сүржин нэртэй социологийн судалгааны төвүүд, АН-ын угшилтай цахим сонин, хэвлэлүүд явуулсан гэх судалгааныхаа дүнгийн эхэнд дандаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тавихыг нь харахаар үнэн юм ч Монголд өнөөдөр алга даа гэж бодоход өөрийн эрхгүй хүргэх аж.
Тэгвэл саяхан Сод-Тод пиар агентлагаас 20.000 хүний дунд явуулсан судалгаагаар 1. С.Ганбаатар, 2. Э.Бат-Үүл, 3. Н.Энхбаяр, 4. М.Энхболд, 5. Х.Баттулга нарт хүмүүс илүүтэй санал өгсөн нь харагдана.
Тэгэхээр одоо АН өөрийн гол, үндэсний хэмжээний лийдер болсон Эрдэнийн Бат-Үүлээ хараар буддаггүй юм аа гэхэд ядаж хотынх нь даргын ажлыг сайн хийлгэж, урагшлуулаад энэ хүнээ дэмжээд явбал ирээдүйн Ерөнхийлөгчийн дүр зураг харагдаж байна хэмээн сэтгүүлчид, тоймчид ирээдүйг таамаглаж сууна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment