Ангараг гариг дээр хүүхэд төрүүлнэ
25 минутын өмнө
Их Британийн оюутан бүсгүй Мэгги Лью Mars One аялалд оролцохоор бэлтгэж байгаа аж. Уг аяллын хүрээнд Улааннүдэн гаригийг хүмүүс эзлэх юм. Тэрбээр Ангараг гариг дээр хүүхэд төрүүлэхээр төлөвлөжээ. Өдгөө Лью бүсгүй 24 настай бөгөөд Бирмингем хотын их сургуульд одон орны физикийг судлаж байгаа билээ. Ангараг гариг руу хийх анхны аялал 2024 онд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд бүсгүй 33 насандаа хүүхэд төрүүлнэ."Улааннүдэн гариг дээр амьдрал бий болгохын тулд бид тэнд хүүхэд төрүүлэх ёстой. Хэзээ нэгэн цагт тийм зүйл болох нь дамжиггүй. Энэ бол амаргүй зүйл. Хэн ч тийм нөхцөлд хүүхэд төрүүлэх боломжийг судлаж байсангүй. Гэхдээ тэнд төрсөн анхны хүүхэд тус гаригийн анхны иргэн нь болох юм" гэж Лью бүсгүй ярьжээ.
Уг хөтөлбөрт оролцохоор дэлхийн 200 гаруй мянган хүн өрсөлдсөн билээ. Хэд хэдэн сорилгын дараа аяллыг зохион байгуулагчид 600 хүнийг шалгаруулсны дотор Лью багтсан аж. Анхны аялалд оролцох 40 хүний нэрс ирэх сард тодорхой болох гэнэ. Улмаар тэдгээр хүмүүс нислэгт эрчимтэй бэлтгэх юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment