Б.Наранхүү аймгийнхаа 3 сая дахь иргэний үе чацуутанд гараа сунгав
1 цаг 2 минутын өмнө
Монгол Улс гурван саяулаа болсонд төрийн эрхмүүд болоод нутгийн удирдлагууд эцэг эх, хамаатан саднаас нь илүү баярлаж, сүйд майд болоод байгаа. Түүнчлэн яг гурван сая дахь иргэнд Ерөнхийлөгч нэр хайрласан бол энэ жишгийг дагаад аймгийн Засаг дарга нар аймагтаа төрсөн гурван сая дахь иргэнийхээ чацуутанд нэр хайрласан тухай мэдээ яваад байсан.Тэгвэл Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү аймагтаа төрсөн гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлж, улмаар гараа сунган 125 сая төгрөгийн үнэ өртэйгтэй байр бэлэглэж нүнжгээ гайхуулжээ.
Тодруулбал, тэрбээр өөрийн төрсөн нутаг болох Өлзийт сумын иргэн Н.Цэрэн, Э.Цэрэндондог нарын гэр бүлд төрсөн нутгаас гурван сая дахь иргэний үе чацуутан Ц.Азбаярт Улаанбаатар хотод байрладаг "Sunny town"-д 125 сая төгрөгийн үнэтэй байр бэлэглэжээ. Үүнээс гадна нэг сая төгрөгийг бэлнээр гардуулсан байна. Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанд суухдаа үг дуугардаггүй ч нутгийн зон олонтойгоо байнга уулзаж, тусалж дэмжиж байдаг Б.Наранхүү энэ удаа ч бусад гишүүдийг манлайлж, нутгийнхаа гурван сая дахь иргэнд байр бэлэглэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment