Thursday, February 5, 2015

ҮТЕГ ажилчдаа цомхтгов

ҮТЕГ ажилчдаа цомхтгов

33 минутын өмнө

ҮТЕГ өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд 21 хүнийг ажлаас цомхтгох нэрийдлээр халжээ. Дахин 30 хүнийг цомхтгоно гэх яриа ч тус байгууллагад гараад байгаа аж. Гэхдээ ажлаас халахдаа "Олон жил ажилласан" гэх шалтгаан, нөхцлөөр халсан байна.

Тухайн байгууллагад үр бүтээлтэй олон жил ажиллаж байсан хүнийг "олон жил ажилласан болохоор чинь цомхтгож байна" гэсэн үндэслэлээр сүрдүүлэх болсныг зарим эх сурвалж хэлэв.

Мөн зарим эх сурвалжуудын мэдээллээр ҮТЕГ халаа сэлгээ хийхдээ "Өөрөө өргөдлөө өгөөд гарах уу, эсвэл АТГ-т өгнө гэхчилэн дарамталж байсан" гэнэ.

ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэсэг ихэвчлэн томоохон татвар төлөгчдийг шалгадаг хэсэг. Оюутолгой болон бусад томоохон компаниудад татварын шалгалт хийж байсан, ноцтой зөрчил дутагдлыг мэдэх боловсон хүчнийг ийн цомхтгол нэрээр тараан бутаргажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment