Найман хувийн зээлээр 47500 айл байртай болов
27 минутын өмнө
Орон сууцны найман хувийн зээлийн хэрэгжилт үргэлжилнэ, үргэлжлэхгүй зогсоно гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Харин албаны эх сурвалж ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ, цаашид зогсохгүй гэдгээ тайлбарлан хэлжээ. Харин уг зээлээр нийт банкны системээр авч үзвэл, өнөөдрийн байдлаар 47500 айл өрх найман хувийн зээлээр байртай болсон байна. Харин эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед, ашиглалтад орсон байрууд зарагдахгүй байна, зээл хүсэгчид буурсан үзүүлэлтэй байна.Найман хувийн зээлийн хөтөлбөрөөр хуримтлал үүсгэж чадаагүй 25-26 насны залууст байр авах боломж бүрдэж, урьдчилгаа 30 хувиа төлөх чадвартай хэсэг нь бараг бүгдээрээ байртай болжээ.
Банкны эх сурвалжийн хэлж буйгаар "Харин одоо зээлдэгчдийн тоо тэр үеийнхээс багассан нь ерөнхийдөө хоёр шалтгаантай. Нэгд, 30 хувиа төлөх чадвартай хэсэг бараг дууссан, байраа авчихсан. Хоёрт, эдийн засгийн өнөөгийн хүндрэл нөлөөлж байна. Гэхдээ эрэлт, хүлээлт бол хэвээрээ. Ганцхан урьдчилгаа 30 хувь дээрээ л гацаж байна" гэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment