Гавьяат хуульч Т.Жадамбаа Сахилгын шинжээч болов
Өнөөдөр 13 цаг 43 минут
Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гавьяат хуульч Т.Жадамбаа өдгөө Хуульчдын холбоонд Сахилгын шинжээч хийж байна. Түүний хувьд прокурорын байгууллагад 1976 оноос хойш тасралтгүй 36 жил зүтгэсэн гавьяат хуульч, хууль цаазын ахлах зөвлөх юм.Түүнийг тухайн үедээ олны анхаарлын төвд байсан "Номаранг" компани, Хон хэрээдийн Б.Энхбатад холбогдох хэрэг, Гаалийн Баатар, "Анод" банк, "Долоодугаар сарын 1-ний" хэрэг, хамтлаг дуучдын холбогдсон хар тамхины хэрэгт хяналт тавьж байснаар нь хүмүүс мэддэг билээ.
Өдгөө гавьяаныхаа амралтад гарсан хэрнээ Сахилгын шинжээч хийж байгаа түүнд хэргийн талаар зөвлөгөө авах хувь хүн болоод албан байгууллага цөөнгүй байдаг ажээ. Эрхэлсэн албан ажилдаа асар туршлагатай ажилладаг байсан түүний хувьд хамгийн ээдрээ, төвөгтэй хянасан хэрэг бол "Хадгаламж"-ийн Ц.Чимэдцэрэнгийн хэрэг байсан гэж нэгэнтээ дурсан ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment