Жеррард Америкт 8 дугаартай тоглоно
10 минутын өмнө
Америкийн хөлбөмбөгийн "Лос-Анжелес Гэлакси" багт очихоор болсон хагас хамгаалагч Стивен Жеррард тус багт найм дугаарын өмсгөлтэй тоглох аж. Мань хүн Английн "Ливерпүүл" багт ийм дугаартай арван жилийн туршид тоглосон билээ.Түүний баг 34 настай тоглогчтой байгуулсан гэрээгээ сунгахаас татгалзсан тул Жеррард чөлөөт агентын хувиар Лос-Анжелес хотын багт очихоор шийджээ. Түүний нэрийг бичсэн өмсгөлийг худалдаад "Гэлакси" баг 114 сая фунт стерлинг олохоор төлөвлөсөн байна.
Жеррард өөрийн шинэ багийн бүрэлдэхүүнд багтан ирэх долоодугаар сарын 17-ны өдөр Америкийн MLS лигийн тоглолтод оролцохоор болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment