Friday, February 6, 2015

Анар жимс бусдаас илүү

Анар жимс бусдаас илүү

39 минутын өмнө

Оксфордын их сургуулийн эрдэмтэд 194 судалгааны ажлын дүнд шинжилгээ хийжээ. Ингэснээр тэд анар жимс бол үнэхээр супер бүтээгдэхүүн гэдгийг тогтоов. Жишээ нь, энэ жимс хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин, түрүү булчирхайн хорт хавдар, шулуун гэдэсний хавдар зэрэгтэй идэвхтэй тэмцэн тамирчдын амжилтад сайнаар нөлөөлдөг байна.

Өнгөрсөн хугацаанд энэ шидэт жимсний тухай маш олон зүйл хэвлэгдсэн байдаг. Энэ жимсний шүүс, ханд зэрэг нь эрүүл мэндийг бэхжүүлдэг болох нь тогтоогдсон. Гэхдээ эрдэмтэд анар жимсний шидэт чанаруудыг хүн төрөлхтөн аль эртнээс мэддэг байсныг өгүүлэв.

Анар жимс нь антиоксидант болон фитохимийн нэгдлүүдээр үлэмж баян юм. Түүн дотор полифенол, таннинууд ихээр агуулагддаг тул уг жимс зүрхний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг аж. Эдгээр нэгдлүүд нь цусны даралтыг бууруулж, холестерины агууламжийг багасгадаг.

Анар жимсний үр илчлэг багатай ч түүн дотор нэхдэс, аминдэмүүд олноор агуулагддаг. Тиймээс биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах сайн талтай юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment