Sunday, February 1, 2015

УБ хотын агаарын чанарын хэмжилтийн мэдээ

УБ хотын агаарын чанарын хэмжилтийн мэдээ

9 минутын өмнө

Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.01.26-02.01-ны байдлаар тоймлон хүргэж байна. 


Агаар бохирдуулагч үндсэн 4 бодисын өнгөрсөн 7 хоногийн хэмжилтийн дүнгээс харахад Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн их агууламж  01.30-нд Толгойт орчимд 0.073 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1,8 дахин их, Хүхрийн давхар исэл(SO2) -ийн хамгийн их агууламж 01.31-нд Телевиз орчимд 0.23 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 11,5 дахин их, Том ширхэгт тоосонцор(PM10)-ын хамгийн их агууламж 01.31-нд Телевиз орчимд  474.03 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 4,7 дахин их, Нарийн ширхэгт тоосонцор(PM2.5)-ын хамгийн их агууламж 01.29-нд Толгойт орчимд 411.68мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их байна гэж Нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээллээ.



Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment