Sunday, February 1, 2015

Хоосон АТМ хулгайлжээ (видео)

Хоосон АТМ хулгайлжээ (видео)

2 минутын өмнө

Өнгөрсөн лхагва гаригийн үүрийн 06 цагийн үед хоёр үл таних этгээд нэгэн казиногийн шилэн ханыг хага цохиод мөрийтэй тоглоомын газар руу нэвтэрч, тэнд байсан бэлэн мөнгө олгодог машиныг салгаж аваад явжээ. Хяналтын камерууд хулгай хийгсдийг дүрсэлж авсан байна. Бичлэгийг цагдаа нарт өгсөн бөгөөд тэд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхлэсэн аж.

Казиногийн эзэд хулгай хийгдэх үеэр АТМ бэлэн мөнгөгүй байсан тул дээрэмчдийн хөдөлмөр талаар болсон гэдгийг өгүүлэв.

Энэ нь Канадын Калгари хотод сүүлийн үед бүртгэгдсэн АТМ хулгайлагдсан 13 дахь тохиолдол юм. Бүх АТМ-үүд хулгайлагдах үедээ хоосон байсан гэдэг. Хулгайн үйлдлүүдийг мөрдөн шалгаж байгаа мөрдөн байцаагч Трэвис Бэйкер "Энэ бол мөнгө олох тийм ч найдвартай арга биш юм" гэж ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment