Расселл Уэстбрук хувцас загварын эзэнт гүрнийг байгуулна
41 минутын өмнө

"Би загварын эзэнт гүрэн байгуулахыг зорьж байна. Хүн болгонд сонирхолтой, авч болохуйц тийм зүйлийг бүтээх болно. Намайг муухан мэддэг хүмүүс талбай дээр байгааг маань ажиглаад солиотой амьтан гэж боддог байх. Энэ бол сагсан бөмбөг шүү дээ. Харин бизнесийн хувьд, амьдрал дээр ч гэсэн би эгэл жирийн хүн юм" гэж Уэстбрук өгүүлэв.
Тэрбээр нүдний шил үйлдвэрлэдэг компанитай бөгөөд Zenith брэндийн төлөөлөгч билээ. Мөн өөрийн нэрийн дотуур хувцасны шугам гаргаснаас гадна загварлаг бэлэн хувцасны борлуулалт хариуцсан сүлжээ дэлгүүртэй хамтарч ажилладаг юм. Мөн саяхан True Religion брэндийн креатив захирал болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment