Tuesday, February 17, 2015

Д.Дорлигжав охиныхоо мөрөөдлийг үргэлжлүүлж, дурсгалыг мөнхжүүлнэ

Д.Дорлигжав охиныхоо мөрөөдлийг үргэлжлүүлж, дурсгалыг мөнхжүүлнэ

34 минутын өмнө

Хуульзүйн сайд Д.Дорлигжавын охин Туркт найзынхаа амийг аврах гэж байгаад өөрөө амь эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Талийгаач охиных нь талаар гадуур янз бүрийн мэдээлэл гарч байгаа тул энэ бүхэнд сайд Д.Дорлигжав зөв мэдээлэл өгч охиныхоо талаар ийнхүү ярьжээ.

Тэрбээр "2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр миний охин Сарангэрэл гэнэтийн ослоор харамсалтайгаар амь үрэгдлээ. Бидний уй гашууг хуваалцаж, охины минь буяны ажилд тусласан бүх хүмүүст гүн талархлаа илэрхийлж байна. Бид гүн их уй гашуутай байгаа боловч аюулд өртсөн анд нөхрөө аврахын тулд амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна. Цаашид охиныхоо мөрөөдлийг биелүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэхэд манай гэр бүл тууштай ажиллах болно" гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment