Бяцхан хүүхдийг машинаасаа унагажээ
47 минутын өмнө
Өчигдөр Нийслэлийн Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 267 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авсанаас зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгджээ. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17 гарч 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн нийт таван хүүхэд бүтгэгдснээс сургуулийн насны хоёр, сургуулийн өмнөх насны гурван хүүхэд байна.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон долоон хүний дөрөв нь жолооч, гурав нь явган зорчигч байсан гэнэ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал: СХД-ийн нутаг Орбитын зам, Тойргийн замд "Соната-5" маркийн автомашины жолооч Б нь "Приус" маркийн автомашинтай мөргөлдөж дотор нь сууж явсан дөрвөн хүн гэмтсэн, СХД-ин нутаг Өнөр хорооллын гудамж "Королла" маркийн авто машины жолооч Э нь зорчигч 3 настай Х-г унагаж гэмтээсэн осол гарчээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment