Tuesday, February 24, 2015

Газрын өргөдөл авах хугацааг сунгав

Газрын өргөдөл авах хугацааг сунгав

42 минутын өмнө

Цахим системээр бүртгүүлж, газар өмчилж авахаар сонгогдсон иргэд энэ сарын 26-ны дотор газраа баталгаажуулах ёстой байсан ч Сар шинийн баяр давхацсан билээ. Тиймээс иргэд баярын дараагаас газрын өргөдлөө өгөхөөр ихээр очиж дараалал үүсгэх болжээ. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас өргөдлийг 27-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.

Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийн өмч, газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд "Орчлон" хорооллын урд 27-р хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment