Хулгайч эр цагдаа нарт гомдол гаргажээ
17 минутын өмнө

Альфонсо Агилар гэдэг эр энэ оны нэгдүгээр сарын 25-ны орой Walmart сүлжээ дэлгүүрийн салбараас хулгай хийхийг оролдоод хамгаалагчидтай нь нударга зөрүүлсэн тул саатуулагдсан билээ. Агилар лангуун дээрээс бараа аваад хүрмэн дотроо нуучихаад дэлгүүрээс гарч одсон гэнэ.
Хамгаалагч нар түүнийг анзаарсан бөгөөд араас нь дагаж гарчээ. Тэд дэлгүүрийн хамгаалалтын албаныхан байна гэж өөрсдийгөө танилцуулаад хамт явахыг хүссэн аж. Сайн эр татгалзсан тул нэг хамгаалагч залуу түүний гараас бариад дэлгүүр рүү оруулахыг завджээ. Тэгэнгүүт Агилар халааснаасаа хутга гаргаж ирээд зугтсан байна.
Хамгаалагч нар дэлгүүртээ эргэж ороод цагдаа дуудах гэтэл хулгайч эр өөрөө хууль сахиулагчдыг дуудчихсан байв. Агилар цагдаагийн газар руу утасдаад өөр рүү нь танхай этгээдүүд халдсан хэмээн гомдол гаргасан байжээ. Мань эр тэдэнд биеэ хамгаалах зорилгоор хутга гаргасан хэмээн хэлсэн аж. Цагдаа нар дуудлагаар ирээд хамгаалагч нартай ярилцсаны эцэст тэдний талд орж хулгайч эрийг баривчилсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment