Sunday, February 1, 2015

Гурван сая дахь иргэнийг улс төржүүлсэн

Гурван сая дахь иргэнийг улс төржүүлсэн

24 минутын өмнө

Энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр бол Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх онцгой хувь тохиолтой өдөр болж өнгөрсөн юм. Учир нь, Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авч, бид гурван саяулаа болсон билээ. Гурван сая дахь иргэн маань Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Э.Хатанболдын ууган охин болж төрсөн Х.Монголжин охин юм. Уг нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч айлдсан бөгөөд түүнтэй хамт нэг өдөр төрсөн үе чацуутангуудад аймгийн Засаг дарга нар нэр хайрлаж, бяцхан шоу хийгээд амжсан удаатай.

Харин АН буюу УИХ-ын дарга З.Энхболд гурван сая дахь иргэнийг улс төржүүлсэн нь олон хүний эгдүүцэл, дургүйцлийг хүргэлээ.

Тэрбээр "2014 онд манай нам улс орныхоо хүм амыг нэмэгдүүлж, гурван саяд хүргэх мөрийн хөтөлбөр боловсруулсан нь ийнхүү биеллээ оллоо" гэсэн утга бүхий зүйл ярьж намаа сурталчилаад, АН нам төрүүлсэн мэт баярлаж хөөрцөглөв. Хүүхэд ээж, ааваа, эх орноо сонгож ийнхүү мэндэлж байхад улс төржүүлэх нь утгагүй санагдаж байна хэмээн сөрөг хүчин ч мэдэгдээд авлаа. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment