Tuesday, February 24, 2015

Месси, Пике хоёр казиноджээ

Месси, Пике хоёр казиноджээ

1 цаг 22 минутын өмнө

Испанийн хөлбөмбөгийн "Барселона" багийн ахлах дасгалжуулагч Луис Энрике Аваргуудын лигийн хүрээнд нутагт нь очиж "Манчестер Сити" багтай тоглохын өмнө энэ тулаанд хэн нэгэн илт давуу ялах магадлал муутай гэдгийг мэдэгджээ.

Мөн тэрбээр казинод очиж тоглосон Жерар Пике, Лионель Месси нарын үйлдлийг тайлбарлахаас татгалзав. Шөнө дөлөөр Англид буугаад хоёр тоглогч хуучин анд Сеск Фабрегастайгаа хамт казинодож байгаад папарацци нарын дуран авайд өртсөн юм.

"Би тоглолтын тухай бодож байна. Надад хэн нэгний цуу яриа огт сонирхолгүй байна. Дэмий зүйлийг тайлбарлах хүсэл алга. Бид талбай дээр юу чаддагаа харуулах ёстой. Гурван хоногийн зайтай тоглож байгаа нь бидэнд ашигтай юм. "Малага"-д хожигдсон гутамшигийг мартахыг хүсэж байна" гэж Энрике ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment