Хүний аминд санамсаргүй хүрсэн хүүгийн хэргийг прокурорт шилжүүлнэ
32 минутын өмнө
Шинэ жилийн үеэр Хандгайт амралтын баазад 60 гаруй насны эрэгтэй санамсаргүй байдлаар чаргатай хүүхдүүдэд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.Эл хэргийг 15 настай хүүхэд чаргаар гулгаж яваад талийгаачийг мөргөж санамсаргүй байдлаар амийг нь хохироосон хэрэгт буруутгагдсан билээ. Улмаар эл хэргийг Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалган дуусч удахгүй Нийслэлийн прокурорт шилжүүлэхээр болсон байна.
Хүний амийг санаатай биш санамсаргүйгээр хохироосон гэх хүү өмгөөлөгч авсан бөгөөд насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар том хүнтэй хамт очиж цагдаагийн байгууллагад байцаалт өгч байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment