Хосеп Гвардиола: Хүндхэн тоглолт боллоо
1 цаг 5 минутын өмнө
"Бавари" багийн ерөнхий дасгалжуулагч Хосеп Гвардиола бундеслигийн 19 дэх тойрогт "Шальке"-тэй хийсэн тоглолтын талаар санал бодлоо хуваалцжээ.Тэрбээр хэлэхдээ "Би сэтгэл хангалуун бас үгүй гэж хэлнэ. Мэдээж хэрэг бид гурван оноо авахыг хүссэн ч "Шальке"-гийн эсрэг 70 минутын турш хүн дутуу тоглох амаргүй байлаа. Гэвч бид тоглолтыг хяналтдаа байлгаж чадсан. Энэхүү тоглолтыг бид "Вольфсбург"-тэй тоглосноос илүү чадварлаг хийж чадсан. Тиймээс бүх зүйл дажгүй. Боатенгийн авсан улаан хуудасны тухайд бол яриад байх юм алга. Бидний хувьд "Шальке"-гийнхан 11-ийн цохилтоо хийж чадаагүй нь аз болсон" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment