С.Жавхлангийн Цагаан сарын бэлэг юу бэ?
19 минутын өмнө

Үндсэрхэг үзэл ханхлуулж, үе тэнгийнхэндээ монгол аж ахуйг сурталчлан, уриалан дууддаг гавьяат С.Жавхлангийн гэр бүл үндэсний баяр болох Цагаан сараа өөрсдийнхөө хэмжээнд их өвөрмөц тэмдэглэдэг ажээ. Хэдий залуу хүмүүс ч гэсэн ёс заншлаа сайн дагаж бусдын адил Цагаан сараа аятайхан тэмдэглэдэг ч нэг их том тавгийн идээ засаж, тарган ууц энэ тэр тавьдаггүй гэнэ. Харин боорцог, ааруул, өрөмөөрөө тавгийн идээ засч, чанасан мах, буузаар ирсэн зочидоо дайлдаг байна.
Хамгийн сонирхолтой нь тэдний зочдынхоо гарыг цайлгах бэлэгний сонголт их өвөрмөц аж. Өнгөрсөн жилийн баяраар хурганы арьсан дээр ааруул, сүү тавьж зочиддоо бэлэглэсэн нь ирсэн гийчдэд ихэд таалагдсан байна.
"Хурганы арьс хэзээд хэрэгтэй, цуглуулж байгаад хүүхдэдээ дээл, хантааз ч юм уу хийчихнэ. Бас малчдадаа ч хөрөнгө оруулж байна гэсэн үг" хэмээн Г.Эрдэнэчимэг ярьжээ.
Учир нь хавар тэд малчдаас хурганы арьс цуглуулж бэлтгэж тавьчихаад түүнийгээ хадгалж байгаад зочиддоо бэлэглэсэн байна. Өнөө жил ч бас ийм бэлгээ үргэлжлүүлэх гэнэ. Мөн байнга үндэсний хувцасаа өмсдөг хос маань гурван хүүхдээ ч гадаадын хуванцар тоглоом бус үндэсний тоглоом болох шагайгаар наадуулдаг гэсэн. Шагай тоглодог хүүхдийн тархи сайн хөгждөг, ах захаа мэддэг эрэмбэ, дэс дараатай болдог хэмээн Г.Эрдэнэчимэг сурталчлав. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment