Tuesday, February 10, 2015

Машерано Роналдуг өмөөрөв (видео)

Машерано Роналдуг өмөөрөв (видео)

57 минутын өмнө

Испанийн хөлбөмбөгийн "Барселона" багийн хагас хамгаалагч Хавьер Машерано 22 дугаар тойргийн тоглолтын дараа өөрийн 30 насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглээд янз бүрийн хүмүүсээс шүүмжлэл амссан Криштиану Роналдуг өмөөрчээ.

"Хүн өөрийн тааллаар амьдрах ёстой. Би хэн нэгэнд яаж амьдрах ёстойг нь хэлж, зааж өгдөг хүн биш. Бид бүгд адилхан хүн. Бид мэргэжлийн тамирчид ч гэлээ хувийн амьдралтай эгэл жирийн хүмүүс шүү дээ. Яаж амьдрахаа бид өөрсдөө шийддэг. Бидэнд ч гэсэн хувийн орон зай, хувийн амьдрал гэж байх ёстой. Хүмүүс үүнийг ойлгодоггүй нь харамсалтай" гэж Машерано өгүүлэв.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment