Tuesday, February 10, 2015

Тэйлор Свифт шинэ амрагтай болжээ

Тэйлор Свифт шинэ амрагтай болжээ

1 цаг 19 минутын өмнө

Дуучин Тэйлор Свифт хамгийн атаархам гоонь бүсгүйгээр тодорсон билээ. Бараг долоо хоног бүр хэвлэлүүд түүнийг хэн нэгэнтэй холбож бичдэг. Тэгвэл өчигдөр Тэйлор бүсгүй Ирландын дуучин Hozier-тэй үерхэж эхэлсэн гэх яриа гарлаа.

Grammy шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа болсон үдэшлэг дээр тэд хамтдаа жинхэнэ дурлалт хос шиг харагдаж байсан гэнэ шүү.

Гэхдээ тэд танилцаад нэлээн удаж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Өнгөрсөн жилийн аравдугаар сард дуучин бүсгүй Hozier-ын тоглолт дээр бүжиглэж байгаа бичлэгээ Инстаграм дээр тавьсан нь дуучин залуугийн шүтэн бишрэгчдийн тоог үлэмж нэмсэн билээ. Учир нь, тэр бичлэгийг хагас сая хүн үзэж сонирхсон юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment