Monday, February 9, 2015

Хүн амины хэрэгтэн Л.Бямбасүрэнд Ерөнхийлөгч уучлал үзүүллээ

Хүн амины хэрэгтэн Л.Бямбасүрэнд Ерөнхийлөгч уучлал үзүүллээ

13 минутын өмнө

ETV телевизийн уран бүтээлчдийн хийсэн "Төөрөлдсөн тавилан" баримтат нэвтрүүлэг оны өмнө цэнхэр дэлгэцээр гарч, олны сэтгэлийг мэгшүүлэн шимшрүүлсэн билээ.

Энэхүү нэвтрүүлгээр 33 жилийн өмнө алс холын Баян-Өлгий аймагт айлд өргөгдсөн Мөнхзаяа хүүг Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа төрсөн ээж Л.Бямбасүрэнтэй нь уулзуулсан учралт баярын тухай үзсэн хүн бүрийн сэтгэл шимширсэн юм.

Л.Бямбасүрэнгийн хувьд энэ жил 59 настай бөгөөд тэрбээр 2004 оны есдүгээр сард аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө аминд хүрснээр өнөөг хүртэл торны цаана сууж буй юм. Түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангид зааснаар 18 жилийн хорих ял оноосон байдаг. Харин дээрхи нэвтрүүлгийн буянаар өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Л.Бямбасүрэнд уучлал үзүүлжээ.

Өөрөөр хэлбэл, Л.Бямбасүрэнг эдлээгүй үлдсэн хорих ялаас нь бүрэн чөлөөлснөөр тэрбээр өнөөдөр эрх чөлөөтэй болж наранд гарав. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment