Monday, February 9, 2015

Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд дээрэм хийдэг байжээ

Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд дээрэм хийдэг байжээ

42 минутын өмнө

Энэ сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксины жолоочийн амийг онц хэрцгий аргаар хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байгаа. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, гэмт хэрэгтнүүдийг 72 цагийн дотор Улиастайгаас баривчилсан юм. Улмаар тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөж байгаа аж. Сэжигтнүүд 1990, 1993 оны эрэгтэй, эмэгтэй хоёр залуу бөгөөд тэд хосууд байжээ. Эрэгтэй нь бусдад хутга тулган дээрэмддэг ажилтай байж. Тэд хэрэг гарах өдрийн үүрээр такси барин Улаанчулуутын хогийн цэг рүү явсан байна. Улмаар буухдаа таксины жолоочтой маргалдан, хүзүүнд нь хутга тулган сүрдүүлсэн аж. Удалгүй хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийг нь мөн хүйтэн мэсээр гэмтээгээд машиныг нь аваад зугтжээ.

Мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээж, таксины жолоочийн биед байсан 28 мянган төгрөгийг авсанаа мэдүүлсэн байна. Тэд уг мөнгөөр машинд нь бензин хийж, Төв аймаг руу хөдөлсөн гэнэ. Улмаар Төв аймгаас ирэх замдаа Налайхад машиныг нь үлдээсэн байна. Харин өөрсдөө Улиастайд нуугдаж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment