С.Батмөнхийн гомдлыг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэнэ
23 минутын өмнө
ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нар Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэдний гомдлыг өнөөдөр Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх тов гарав.Анхан болон давж заалдах шатны шүүхээр С.Батмөнх нарыг мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар үрэгдүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2, 166.2-т зааснаар буруутган 6.6 жилийн хорих ял оноосон юм.
Гэвч тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү хяналтын шатны хуралдаанд гомдол гаргаад байгаа аж. ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нар нь улсад нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэргээр ийнхүү буруутгагдсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment