Мария Шрайвер Майли Сайрусыг хүлээн зөвшөөрөв
19 минутын өмнө
Дуучин Майли Сайрус болон түүний шинэ найз залуугийн ээж Мария Шрайвер нарын харилцаа сайжирч байгаа бололтой. Хүү нь үнэхээр л дуучин бүсгүйд дурласан байна гэдгийг ойлгоод Мария бууж өгсөн аж.Өнгөрөгч амралтын өдрүүдээр дуучин бүсгүй, Өмнөд Калифорнийн их сургуулийн оюутан Патрик Шварценеггер нар Баруун Холливудад үдийн зоог барьжээ. Тэдэн дээр залуугийн ээж ирж нэгдсэн байна. Тэнд байгсад Мария Майлигийн дэргэд суусан гэдгийг өгүүлэв.
"Тэд аз жаргалтай харагдаж байсан. Цагийг цугтаа өнгөрүүлж байгаадаа баяртай харагдсан. Юм ярьж, инээлдэж байсан. Тэд учир зүйгээ ололцсон бололтой" хэмээн гэрчүүд ярьжээ. Эцэг, эх нь Патрикаас гуйж гувшсан ч мань эр Майлиг сонгосон билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment