А.Ганчимэг охиноо элэг бүтэн өсгөнө
2 минутын өмнө
"Хувьсал"-ынхныг хулгайн хуурамч кино хийсэн хэмээн нэлээдгүй шүүмжлээд байгаа билээ. Хамгийн сүүлд л гэхэд "Зүрхээр наадагч" нэртэй дэлгэцийн бүтээлийг туурвисан уран бүтээлчид дараагийн уран бүтээл болох "Зугаалга" нэртэй киноныхоо зураг авалтад орсон байгаа ажээ.Тэгвэл дээрхи "Зүрхээр наадагч" киноны зохиолыг тус продакшны залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн гэх бөгөөд зохиолоо хүнээс хуулбарласан, түүнд зохиол бичих авьяас байхгүй гэх мэтээр хүмүүс түүн рүү дайрч, давшилж байгаа билээ.
Түүний хувьд охиноо төрүүлээд удаагүй байхдаа уг кино зохиолоо бичиж, дүрээ бүтээсэн бөгөөд тэрбээр охиноо ээж, аавтайгаа нийлж ганцаараа өсгөж байгаа юм. Түүний бяцхан охины эцэг нь "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинонд хамтдаа дүр бүтээсэн Энхтүвшин гэх залуу байдаг аж. Тэд үл ойлголцлын улмаас тусдаа амьдарч байсан бөгөөд саяхнаас хамтдаа амьдрах болж, А.Ганчимэг охиноо эцэгтэй нь элэг бүтэн өсгөхийн тулд түүнтэй эвлэрсэн гэдгийг ойрын эх сурвалжууд нь өгүүлэв.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment