Monday, February 2, 2015

Дэми Мур дөрөв дэхээ гэрлэнэ

Дэми Мур дөрөв дэхээ гэрлэнэ

43 минутын өмнө

52 настай Дэми Мур зөвхөн өөрөөсөө дүү залуусыг сонирхдог билээ. Эштон Катчертай гэрлээд бүтэлгүйтсэн ч жүжигчин бүсгүй гандан бууралгүй 28 настай залуутай дотноссоны дээр түүнтэйгээ гэрлэхийг төлөвлөж байгаа гэнэ шүү.

Хөгжимчин Шон Фрайдэй түүнтэйгээ хамт байгаа ч Дэмитэй гэрлэх бодолгүй байгаа юм. Мань эр кино од эмэгтэйг эхнэрээ болгох талаар бодохгүй байгаа аж. Шон эгчмэд бүсгүйтэй дотно харилцаатай байхыг зөвшөөрсөн ч гэр бүл болох тухай ярихыг ч хүсэхгүй байгаа гэнэ.

Дэми гэр бүл болох талаар ярьж эхлэнгүүт Шон уурладаг байна. "Шон энэ сэдвээс зайлсхийдэг. Түүнд Дэми таалагддаг. Гэхдээ тэр Дэмитэй ирээдүйд хамтарч амьдрахыг хүсэхгүй" гэж тэдэнд ойрхон эх сурвалж ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment