Monday, February 2, 2015

Орландо Блум торгуулав

Орландо Блум торгуулав

58 минутын өмнө

Холливудын царайлаг залуу Орландо Блум өөрийн автомашины цуглуулгыг баяжуулахаар шийдэж, тас хар өнгийн тансаг BMW машин худалдан авчээ. Автомашины салоноос дөнгөж гарангуутаа өөрийн шинэ төмөр хүлгийг ямаршуухан хурдтайг шалгаж үзэхээр шийдсэн байна. Гэвч сонор сэрэмжтэй хууль сахиулагчид түүнд тийм боломж олгосонгүй. Жүжигчин залуу хурдны зам дээр дөнгөж гаруутаа л хурд хэтрүүлснийхээ төлөө торгууль хүлээсэн аж.

Орландогийн 100 гаруй мянган доллараар худалдаж авсан спорт загварын BMW автомашин цагт 305 километр хурдлах чадвартай бөгөөд Малибугийн гудамжаар салхи татуулан давхиж байтал цагдаагийн машин гүйцэж түрүүлсэн байна. Жүжигчин эр дуулгавартай нь зогсоод ярзайтал инээжээ. Гэвч цагдаа эр түүнийг өршөөгөөгүй гэнэ.

Орландо хурд хэтрүүлснийхээ төлөө торгуулийн хуудас хүлээж авсан бөгөөд Калифорни мужид торгуулийн хэмжээ 146 доллар байдаг юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment