Tuesday, February 10, 2015

Н.Төгсцогт анхны гэрээгээ байгуулав

Н.Төгсцогт анхны гэрээгээ байгуулав

1 цаг 48 минутын өмнө

Сүүлд оролцсон томоохон тэмцээндээ шүүгчдийн зүгээс луйвар гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь амсаж, сэтгэлээр ихэд унасан МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон билээ. Тэгвэл хэд хоногийн өмнө Н.Төгсцогт мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ байгуулжээ.

Өнгөрсөн намраас хойш АНУ-ын Лос-Анжелес хотод амьдарч, бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байгаа тэрбээр мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хэймонтой гэрээ байгуулсан аж.

Н.Төгсцогтын дасгалжуулагчаар боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан Жо Гуссен ажиллаж байгаа бөгөөд Гавьяат тамирчин маань Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших "Ten Goose Boxing Gym" клубт бэлтгэлээ базааж, тэмцээн уралдаандаа бэлтгээд тун завгүй байгаа гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment