Monday, February 2, 2015

Заргалдсан Ц.Батсүх ажилдаа эргэн томилогдов

Заргалдсан Ц.Батсүх ажилдаа эргэн томилогдов

44 минутын өмнө

УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Буянтөрийг өнгөрсөн пүрэв гаригт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ нь тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүх ажилдаа эргэн томилогдож байгаатай холбоотой юм байна.

Ц.Батсүх хурандаагийн хувьд холбогдох албан тушаалтнуудтай хамтарч Х.Тэмүүжин сайдад гүйцэтгэх ажиллагаа явуулж, тагнаж чагнасан асуудалд орж ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрч байсан билээ. Харин өөрийг нь үндэслэлгүй ажлаас халсан гэх тэрбээр хуулийн байгууллагад зарга үүсгэсэн байсан юм.

Ийнхүү ЦЕГ-ын шинэ дарга Р.Чингис түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох тушаал гаргаснаар асуудал ийн эргэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газартаа эргэн очиж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment