Овечкин өвөрмөц амжилтын эзэн
25 минутын өмнө
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн "Вашингтон Кэпиталс" багийн довтлогч Александр Овечкин "Сэнт-Луис" багтай хийсэн тоглолтод дүбль хийжээ.Ийнхүү уг тоглолт орос залуугийн хувьд нэгээс дээш шайб оруулсан 94 дэх тоглолт болсон аж. Овечкин ийм тоглолтынхоо тоогоор Петер Бондраг ардаа орхин "Кэпиталс" багийн дээд амжилтын эзэн болов.
Дээрхи хоёр шайб нь Овечкины энэ улирлын 30, 31 дэх гоолууд юм. 29 настай орос залуу 10 улирал дараалан 30-аас дээш шайб оруулсан лигийн тав дахь тоглогчоор тодорсон байна. Нэг улирлын үеэр тоглогчид ажил хаялт зарласан тул ердөө 48 тоглолт болсон билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment