Thursday, February 5, 2015

Б.Чинбатынх бүл нэмнэ

Б.Чинбатынх бүл нэмнэ

21 минутын өмнө

"Sweetymotion" хамтлагийн продюссер Б.Чинбат болон тус хамтлагийн ахлагч Ц.Сарнай нар хоёр дэхь хүүхдээ тэсэн ядан хүлээж байна. Хамтын амьдралаа эхлүүлээд олон жилийн дараа Ч.Мишээл охиноо төрүүлэн аав, ээж болсон тэд ийнхүү охиноо дүүтэй болгохоор шийдсэн бололтой.

Шинэ жилийн баяраар байгуулагуудын шинэ жилд ая дуугаа өргөхөөр ирсэн дээрхи хамтлагийн бүсгүйчүүд дунд Ц.Сарнайн бэлхүүс оворжин бүдүүрч, бие шалтгаантай болсон нь бусдын нүдэнд бэлхнээ харагдаж байсан бөгөөд дуучин бүсгүй сул нэвсгэр даашинз өмсөж, алхаа гишгээ нь аядуу зөөлөн болсон ил харагдана билээ.

Ийнхүү хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр шийдсэн Ц.Сарнайд сонсогч, фэнүүд нь эрүүл энхийг хүсэн ерөөсөөр байна.

Тус хамтлагийн Г.Сүндэрээ өнгөрсөн жил хөөрхөн гүнжтэй болсон бол Э.Ганболор нь одоогоор гэр бүл зохиогоогүй, хүүхдийн тал дээр нас нь оройтож байгаа талаар шүүмжлэх хүмүүс мэр сэр байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment